Тавтай морилно уу!

Хүн бол дэлхий дээр амьдарч буй хамгийн боловсронгуй хөгжсөн, цорын ганц ухамсарт амьтан юм. Өөрөөр хэлбэл байгаль эхийн бүтээсэн хамгийн үнэт зүйл юм. Хүн төрөлхтөн өөрсдийгөө эрт үеэс сонирхон янз бүрээр тайлбарласаар ирсэн боловч хүний мөн чанарын асуудлыг бүрэн тайлбарлаж чадаагүй байна.

2011-04-20, 20:07

Бразилын цагдаа нар "Робот цагдаа"-аас ч илүү

Хүнийг нүдээр нь дамжуулж шууд төрх царайг нь таньдаг робот цагдааг бид кинон дээрээс л харж байсан билээ. Харин Бразилын цагдаа нар робот цагдаа нараас ч илүү чадвартай болжээ.

2014 онд болох Дэлхийн хөл бөмбөгийн аваргын тэмцээний бэлтгэл ажил болгоод тэд цагдаа нараа тусгай нарны шилээр “зэвсэглэжээ”. Энэ шил нь хормын төдийд хүнийг таньж тогтоох шидтэй юм.

Энэ нүдний шил ганцхан секундын дотор 400 нүүр царайг гүйлгэх чадалтай ба нүүр тулсан бүх царай төрхийг мэдээллийн сан руугаа утасгүй холбоог ашиглан илгээдэг ажээ. Тэрхүү мэдээллийн санд дор хаяж 13 сая хүний царай төрх хадгалагдаж байгаа. Тэгээд мэдээллийн санд байгаа ижил төстэй царай төрхийг хайж тогтоогоод, нүдний шил рүүгээ буцаагаад илгээх ба ингэхдээ улаан өнгийн сигналыг дохио болгон явуулдаг ажээ. Уг хүнийг гэмт хэрэгтэн, эсвэл цагдаагийн эрэн сурвалжилж байгаа хүн мөн эсэхийг ийнхүү нүдний шил мэдээллийн сангаасаа хайгаад тогтоогоод өгөх юм. Ингээд сэжигтэй тохиолдолд цагдаа түүнийг үргэлжлүүлэн саатуулах ба бусад шаардлагатай үед цагдаа тухайн хүнийг мэдээллийн сан руугаа нэмж хадгалж авах боломжтой юм.

Нүүр царайг буулган шалгах энэ технологи нь хүний нүүрний 46000 цэгийг жишин харьцуулах замаар тогтоодог болохоор алдаа мадаггүй хурдан ажилладаг байна. Нүдний шил хамгийн холдоо 50 метр хүртэлх зайд байгаа хүнийг ингэж шалгаж чадна. busy

Илгээх | 317 хүн уншсан | Бичсэн: Lhagvaa

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

TulgaT Short lived sanity

...

Би №1 нь биш юм бол түүнд хүрэх гэж цусаа амтлан зүтгэнэ.

-Өөрийгөө Асуулт рэпийнхэнд танилцуулахгүй юу? TulgaT( true words): За би 1989 оны 07 сарын 13нд Ул...

TulgaT Be Unstoppable

...

Assassin’s Creed

Assassin’s Creed гэсэн үгийг монголоор орчуулах юм бол “Алуурчны Сүжиг Бишрэл” гэж болох юм. Алдар...

iРhоnе-5 шинэ хувилбар ирэх есдүгээр сард гарна

iРhоnе-ийн шинэ хувилбарыг гаргахаар АррIе-ийн мэргэжилтнүүд шамдан ажиллаж байна. Дэлхийг байлдан ...

PC дээрээ playstation тогломоор байна уу?

epSX 1.13  нэртэй ашиглахад маш хялбар playstation-ийн эмулатор байна. Уг нь ePSXe-г сайн гэдэг ч ...

Бразилын цагдаа нар "Робот цагдаа"-аас ч илүү

Хүнийг нүдээр нь дамжуулж шууд төрх царайг нь таньдаг робот цагдааг бид кинон дээрээс л харж байсан...

Call of Duty 4

Цэргийн Дуудлага хэмээх тоглоомыг мэдэхгүй хүн тоглоом сонирхогч байна гэж үү. Тэгвэл та бид алдар...

Интернэтийн орчинд үйлдэгдсэн хамгийн ноцтой 10 гэмт хэрэг

1. Банкны троян - 300 мянган евро2009 оны аравдугаар сард Германы банкны хадгаламж эзэмшигчид өөри...

Хүний гарал үүсэл

Хүн бол дэлхий дээр амьдарч буй хамгийн боловсронгуй хөгжсөн, цорын ганц ухамсарт амьтан юм. Өөрөөр ...

Шинэ сэтгэгдлүүд

Хэрэгцээт сайтууд

Тоолуур

Та миний 20686 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax